Тэмээчин Н.Байгалмаа гэртэйгээ шатаж нас баржээ

Тэмээчин Н.Байгалмаа гэртэйгээ шатаж нас баржээ

Тэмээчин Н.Байгалмаа өнөөдөр зуурдаар нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ мэдээлэл үнэн ажээ. Тэрбээр Тэрэлжийн орчимд шинэ гэрээ бариад, шөнө дунд гэртэйгээ шатаж нас барсан байна.
Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт 2021.05.16-ны өдрийн 01:18 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход иргэн Н.Байгалмаагийн таван ханатай гэр шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Н.Байгалмаа /33 настай, эмэгтэй/ өртөж нас барсан , цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчээр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Энэ хэрэгт талийгаачийн ээж хадам ээжийг нь буруутга ж байгаагаа мэдэгдэж цахим орчинд мэдэгдэл хийсэн юм.


URL: