“Х.Нямбаатар та 1864 гэж ном уншсан уу? Бүгдийг л хянах, дарангуйлах тухай гардаг юм”

“Х.Нямбаатар та 1864 гэж ном уншсан уу? Бүгдийг л хянах, дарангуйлах тухай гардаг юм”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд камерын хяналтгүй орчинд нийт 60 мянган камер суурилуулах хэрэгтэй гэсэн судалгааг гаргажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: ” Бид нар чинь одоо ямар нийгэм рүү яваад байна вэ. Таны хийж буй ажил эргэлзээ төрүүлж байна. Камерууд нь тал нь ажиллахаа больчхоод дахиад хэдэн зуун саяар камер авч тавих нь л дээ. Өмнөх камераа ажиллуулж чадаагүй байж дараагийнхаа хийнэ гэж ярих юм. Иргэдийг дарангуйлах, байнга хянах тал руугаа л ороод байна. Өөр өчнөөн амин чухал асуудлууд байна.

1864 гэж Жеорж Орвеллийн ном байдаг тэр номыг уншсан уу, Х.Нямбаатар та. Тэр номон дээр бол бүгдийг л хянах гэдэг, хянадаг, иргэдийг хамгаалах, хууль журмыг сахиулах биш дарангуйлах, шантаажлах маягтай ажилладаг тухай гардаг юм” гэв.


URL: