Оросод сургууль дээр буудалцаан болж, найман сурагч, нэг багш амиа алджээ
ОХУ-ын Казан хотын сургуульд буун дуу гарч, есөн хүн амиа алдсаны найм нь хүүхэд байжээ.
Москвагаас 820 км-ийн зайд орших энэ хотод халдлага болж, багш нь мөн алагджээ.
Хоёр хүн гал нээж, 17 настай хүүг баривчилсан гэх мэдээ байна. Хүмүүс дэлбэрэлт болохыг сонссон гэх бөгөөд халдлага үйлдсэн хоёр дахь хүн хаачсан, хэргийн газар яг юу болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна..
Нийгмийн сүлжээнд цацагдсан бичлэгт сургуулийн гадаа зэвсэглэсэн цагдаа нар, яаралтай тусламжийн машинууд холхиж гэмтсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, сурагчид цонхоороо зугтахаар оролдож буй нь бичигджээ.
Хэргийн газраас өсвөр насны хүүг баривчилж буй бичлэг мөн нийгмийн сүлжээнд тархжээ.
Эх сурвалж: ВВС
URL: