Өнжмөл өвс шатаасан иргэдийг 1.3 сая төгрөгөөр торгожээ
Өнгөрсөн сарын 6-наас нийслэлийн ногоон бүсэд хийх хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалтыг эрчимжүүлсэн.
Хяналт шалгалтын явцад:
Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль,
Ойн тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчиж, өнжмөл өвс шатаасан 13 иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар 1.3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Тухайлбал, Энэ хүрээнд ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг давхардсан тоогоор нийт 7919 алба хаагч, 2913 автомашин техник хэрэгсэлтэйгээр ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 123 зөрчил илрүүлж, газар дээр арилгуулж ажиллалаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан нийт 123 удаагийн гал түймэр болон гал түймэр гарч болзошгүй зөрчлийн шалтгаан нь:
ногоон бүсэд ил задгай гал түлсэн,
хог хаягдал, өнжмөл өвс шатаасан,
аюулгүй ажиллагааг ханган гагнуур хийгээгүй,
татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн гүйцэд унтраагаагүй зэргээс үүдэлтэй байна.
Уг шалгалтын ажиллагааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран хийсэн аж. Ногоон бүсийн эргүүл хяналт 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар
URL: