С.Одонтуяа гишүүн гаалийн байцаагчийг дарамталж, ВАКЦИН ТАТАН АВАЛТАД нөлөөлжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг цар тахлын эсрэг вакцинжуулалтыг улс төржүүлсэн хэмээн мэдэгдэв. Тэрбээр өмнө нь “вакцин татан авалтад зарим улс төрчдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн. Шаардлагатай бол тэр гишүүдийг зарлана” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан.
Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ “Онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байсан. Түүнчлэн түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн байсан. Тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчидтэй холбогдсон мөн гаалийн байцаагчдыг дарамталсан асуудал гарсан. Төрийн дээд өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй. Энэ асуудлыг би хуулийн хяналтын байгууллагад шалгуулна. УИХ-ын дэд дарга гаалийн байцаагч руу утасдсан. Мөн шүүх хяналтын байгууллагатай холбогдож Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах байдлаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа нь ёс зүйд таарахгүй. Миний хувьд тэр хүнийг маш их хүндэлдэг. Хүндэлдэг хүмүүсийн нэг нь ийм үйлдэл гаргасанд харамсалтай байна” гэлээ.
http://tur.mn/t/s/144
URL: