АЖНАЙ-гаас бусад нь ӨЛСГӨЛӨН!!!

Уул уурхайгаас олох ашгаараа бусдыгаа тэргүүлж, аймгийнхаа төсвийг бүрдүүлж чаддаг цөөн хэдэн аймгийн нэг нь Өмнөговийнхон. Тэд энэ удаагийн парламентад аймгийн Засаг дарга асан Н.Наранбаатар болон уурхайн эзэн Д.Бат-Эрдэнэ нарыг илгээсэн. Түүнийг хүмүүс Д.Бат-Эрдэнэ гэхээсээ АЖНАЙ гэх нь илүүтэй. Нуруулаг, намбалаг, мөнгөлөг энэ эрхэм хэдгийгээр УИХ-ын гишүүн ч гэлээ улстөржихгүй, яг аймгийнхаа асуудалд голлон анхаарч, голтой дуугарч, ханатай үг хэлэх нь шинэ имидж нь болоод байна.

УИХ-д хувьдаа орд газартай, уул уурхайтай Д.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Сү.Батболд нарын гишүүд буй. Сү.Батболдын хувьд өөрийн мэдэлд байсан Тавантолгойн орд газраа улсдаа буцааж өгч буйн үйлдсэн гэдэг. Үүнийгээ ч ний нуугүй ярьдаг. Харин Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий орон нутгийн гэх тодотголтой ууган тавантолгой өнөөг хүртэл олон мянган ажлын байрыг хадгалж, аймаг орон нутагтаа татвар төлж байгаа жишиг уурхай.

Эзэн нь УИХ-ын гишүүн, Монгол улсын манлай уяач Д.Бат-Эрдэнэ. Түүний хувьд намчирхах, улстөрийн карьераа өсгөх тал дээр нэг их ач холбогдол өгдөггүй бололтой. Бүх хүн түүнийг мэдэх болохоор тэр биз дээ. Түүнд тодрох гэсэн, нэг хуулийн автор болох  гэсэн амин хувийн амбиц бол алга.

Харин Өмнөговийг хэрхэн яаж устай болгох, уул уурхайн усны ашиглалт зарцуулалтыг яаж зөв болгох тал дээр гол анхаарлаа  хандуулжээ. Тэр нь ч зөв биз. Ус бол хүн бүхний хувьд амин чухал хэрэгцээ. Ирээдүйн оршин тогтнох, амьд явах эх үүсвэр гэж болно. Түүнд нутгаа гэсэн, ардаа гэсэн сэтгэл, санааны том бодол байгаад байна.  Тухайлбал УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Усны талаарх бодлого дээр өөрчлөлт хийх хэрэгтэй боловч дорвитой үр дүн өнөөдрийг хүртэл гараагүй” тухай онцолж тэр асуусан. Энэ мэтчилэнгээр говийн иргэдийн амьдрал ахуйг сайжруулах, ус, ундны усны эх үүсвэрийг шийдэх, мал сүргийг хамгаалах гэсэн амьдралд ойр бодлогод илүү анхаарал хандуулжээ.

АН-ын бүлгийн дийлэнх гишүүд МАН-ын эсрэг тэмцэж өлсгөлөн зарлаж байхад Ажнай гишүүд таг… Лав л талбайгаар үзэгдсэнгүй. Ингээд бодохоор намынхнаасаа өөр бодолтой, зорилготой байгаа ч юм шиг. Гэсэн атлаа Ардчилсан намаас сонгогдсон гишүүн. Угаас түүний мөн чанарт ширүүн дориун үг хэлэх, өлсөх, жагсах харектар ер зохихгүй бололтой. Хэрэв тэмцээд, жагсаад, орлиод эхэлбэл мэдээж анхаарлын төвд орох нь ойлгомжтой. Амь тавьж буй ардчиллаа хамгаалахын тулд жагсаж буй намынхаа журмын нөхөд дээр очоогүй, харин Өмнөговийн усны асуудлыг шийдүүлэхээр Ерөнхий сайдад бичиг өгөө явж байх жишээний. Энэ бол улсын хэмжээний том эрх ашиг мөнөөсөө мөн.

ЭХ СУРВАЛЖ: ULSTURCH.MN


URL: