Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг өнөөдрөөс эхлүүлнэ
Өнгөрсөн онд тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийн төлбөрийг тэглэсэн билээ. Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад үнэт цаас олгох замаар зөрүү мөнгийг нь олгохоор болсон юм. Тэгвэл тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан иргэдийг мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ.
2019 оны төгсгөлд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмадад 194 тэрбум гаруй төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөг олгох юм байна. Ахмадуудад олгох 216 тэрбум төгрөг бэлэн болсон гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн юм. Түүнчлэн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгох аж.
Тэтгэврийн зээл тэглэх санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 12 дугаар сарын 31- нд ард түмэндээ албан ёсоор зарлаж байсан билээ.
URL: