“Хорчин“ Н.Алтанхуягт ард түмэн, Ардчилсан Нам “АЛЬ НЬ Ч ХАМААГҮЙ“

unnamedӨнгөрсөн 30 жил Н.Алтанхуяг улс төрд “хор”-оо хийж, өндийхдөө өндийж, унахдаа унаж ирсэн. Ер нь өрөвдүүлэх, өс зангидах аргаар улс төрийн өндөрлөгт гараад сурчихсан. Түүнийг улс төрийг самарсан эрхэмүүдийг нэг гэдгийг түүх мартахгүй.

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа улс орноо бондын өрөнд унагааж, ураг саднаараа төрийн мөнгөнд гар дүрж, хууль шүүхээр шийдвэрлүүлж явсан хүн  өнөөдөр шударга ёс яриад, хөл хориотой, жагсаал цуглаан хориглосон энэ цаг үед талбай дээр хэвтэж, жүжиглэх нь хэнд хэрэгтэй вэ. Зөвхөн өөрт нь хэрэгтэй.

Өнөөдрийн хувьд түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй уначихлаа хэмээн зарим хүн өрөвдөж байж магадгүй. Тэр дараагийнхаа нүүдлийн төлөө далавчаа “ургуулж” яваа нь л энэ. Түүнээс биш АН-ын үзэл бодол, замнал хөгжил, уналт босолт түүнд огтоос хамаагүй.

Намын дотоод асуудлынхаа маргааныг албаар эрх баригч нам руу нааж, ард түмний нэр барьж, шударга ёс ярьж яваа туйлбаргүй шударга бус төрийн түшээ л гэж хэлэх байна.

Саяхан “Шударга бусын хонгил” хэмээх ном авторлаж авсан нь ихээхэн өс хонзон зангидсан бүтээл болсныг олон ч хүн хэлж байна лээ.

Тэгэхээр энэ хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, цаашлаад ялалт байгуулсан бол өшөө авалт хийнэ үү гэхээс улс орны хөгжилд санаа чилээх хүн биш. Эв нэгдэл зангидагч бол бүр биш. Хүн дүүжилнэ хэмээн олны нүдэн дээр хашгирч байгаа хүн юу ч хийж мэднэ.

Тэр үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санааг өвөрлөсөн үү, эсвэл энэ сонгуулиар далимдуулж, ард түмний нэрээр лоозон хийж, жагсаал цуглаан хийгээд ар дээр нь АН-ын дарга болох атгаг санаа өвөртөлж явааг ардчилагч нар нь мэддэг болов уу.

http://www.arslan.mn/politics/party/626627.shtml


URL: