Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорино

Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорино

Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодсон хэрэгт холбогдон шалгуулж буй Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 4-нд 48 цагийн хугацаатай албадан саатуулж,  үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байсан юм. Тэрбээр түүнээс хойш өнөөдрийг хүртэл хоригдож байгаа билээ.

Бусдын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдон, цагдан хоригдож буй МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.


URL: