Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт гарсан түймрийг унтраажээ
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т орших Бэрхийн давааны-Ар гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17:20 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:00 цагт цурамд оруулж, 23:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 10 га талбай шатсан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
URL: