АН ХХБ-ны “улаан хамгаалагч” болох уу

161646504460594c9440ae7

АН-ын даргын даргын сонгууль хоёр зэрэг болж байгаа. Тэгвэл энэ сонгуулиас ашиг хүртэх гэсэн хүмүүс бооцоогоо хоёр талд зэрэг тавьсан бололтой.

Тодруулбал, Ц.Тувааны намын гэж нэрлэгдээд байгаа сонгуульд нэр дэвшигч О.Амартүвшин, С.Эрдэнийн намынх гэгдээд буй талд нэр дэвшигч М.Тулгат нарын ард МАНАН бүлэглэлийн нэг хэсэг буюу ХХБ-ны “сахал” гэгдэх Д.Эрдэнэбилэг байгаа гэнэ.

Тэр АН-ын даргын сонгуульд ихээхэн ач холбогдол өгч тэднийг санхүүжүүлсний хэрээр аль нэг нь гарч ирнэ гэж тооцож байгаа аж. Хэн нь ч гарч ирсэн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг зүтгүүлэхээр тохирсон талаар эх сурвалжууд ам дамжуулан ярих болжээ.

     Р.Амаржаргал, О.Амартүвшин, М.Тулгат нар нь олон нийтийн таашаалд нийцсэн  нэр дэвшигчид боловч санал өгөх эрх бүхий АН-ын гишүүдийн хувьд таалагдахгүй дүр төрхүүд. Тиймээс тэднийг гаргаж ирэхийн тулд жирийн гишүүдийг худалдан авах хөрөнгийг хаяж байгаа гэх юм билээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан бүх үүрийн дарга нартаа О.Амартүвшинг дэмжих чиглэл өгч, оролцооны чинь хэрээр урамшуулал олгоно гэсэн байна. Түүгээр ч зогсохгүй чадал, чадвар чинь хүрээд ялалт байгуулахад нь хувь нэмрээ оруулбал үнэлгээг чинь нугалаад өгнө гэж томорсон талаар үүрийн дарга нар болон саналаа хэнд өгөхөө мэдэхгүй эргэлзсэн гишүүд нь ам алджээ. Тус аймгийнханд зориулж 60 сая 150 мянган төгрөг илгээсэн нь бусад аймгуудын намын удирдлагуудын чихэнд хүрсэн байна. Хэрвээ бүх аймаг, дүүрэгт дээрх хэмжээний мөнгийг тараасан гэж тооцвол О.Амартүвшинг дэмжээрэй гэж 1 тэрбум 804 сая 500 мянган төгрөгөөр АН-ын гишүүдийг авахаар тооцсон гэсэн үг болох нь ээ.

Мэдээж нөгөө талд М.Тулгатыг дэмжээрэй гэж дээрх аргыг хэрэглэсэн хэмээн бусад гишүүд нь ч гарыг нь харж, саналаа яахаа шийднэ гэж гэдийх болсон гэнэ.

Тиймээс ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэг МАНАН бүлэглэлийг газрын хөрснөөс арчуулахгүйн тулд АН-ыг авч, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд ч санаархаж байгаа бололтой.

http://www.zaluucom.mn/read/563eeah64


URL:

Tags: ,