Гадаадад байгаа иргэд 5-р сарын 9-нийг дуустал сонгуульд саналаа өгөх эсэхээ мэдэгдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр болно. Иймд гадаадад амьдардаг Монгол Улсын иргэд дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 9-нийг дуустал хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.
Дипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийг ЭНД-ээс авах боломжтой. Мөн сонгогчийн бүртгэлд байгаа эсэхээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn сайтаас мэдээллээ шалгахыг СЕХ-ноос санууллаа.
Гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасаж, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж холбогдох өөрчлөлтийг хийх юм байна.
Мөн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021.5.25-ны өдрөөс өмнө салбар комисс өөрийн байранд ил тавьж, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрийн мэдээлэлтэйгээ чөлөөтэй танилцах бололцоогоор хангана хэмээн СЕХ-ноос мэдээлэв.
URL: