Говь-Алтай аймагт хоёр хүн осгож, нас баржээ
Говь-Алтай аймагт өчигдөр хоёр хүн осгож, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр 08:40 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Чандмань сумаас 20 км зайд Хүнхэрийн ам гэх газар хоёр хүн нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хэргийн талаар тодруулахад, Говь-Алтай аймгийн Чандмань сумаас 20 км зайд Хүнхэрийн ам гэх газар тус аймгийн харьяат 21 болон 40 настай эрэгтэй нар дөрөвдүгээр 25-нд тус аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэхэд цаг агаарын нөхцөл байдал муу, цасан шуургатай, том автомашин явах боломжгүй байсан тул автомашинаа үлдээж, явганаар алхах замдаа осгож, нас барсан байж болзошгүйг эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар явуулж байгаа тухай ЦЕГ-аас мэдээллээ.
Иймд иргэд хөдөө орон нутаг, сумдын хооронд явганаар явах эсвэл автомашинтай зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, цаг агаарын нөхцөлийг урьдчилж тооцоолохыг анхааруулж байна.
URL: