Оскарын улаан хивсний ёслолоос…
Америкийн кино академийн 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо болж байна.
Ковид-19 цар тахлын үед болж байгаа учир талбайд ямар ч үзэгчгүй, зөвхөн зохион байгуулагчид болон одод оролцож буйгаараа онцлог юм.
Мөн жүжигчид уран бүтээлчид хүн хоорондын зайгаа барьж, амны хаалт зүүхгүй байхыг зохион байгуулах комиссоос зөвшөөрчээ. Энэ жилийн наадамд зарим од, тэр дундаа бүсгүйчүүд ямар даашинз өмссөнийг сонирхоцгооё.
Сонирхуулахад Хятад гаралтай америк найруулагч Хлоя Зао “Нүүдэлчдийн нутаг” киногоороо Оскарын наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртлээ.
Холливудын гэрлээд удаагүй хос жүжигчин Риз Ахмед болон түүний гэргий Фатима Фархин Мирза нар
Жүжигчин Маргот Робби Chanel брэндийн цэцгэн хээтэй саарал, мөнгөлөг даашинз өмсжээ
Мария Бакалова Louis Vuitton-ий даашинзаар гоёжээ
Өдгөө 35 настай Аманда Сейфрид Арманигийн улаан даашинз өмсжээ
Жүжигчин Кэри Маллиган Оскарын шагналыг санагдуулам алтан шар даашинзаар гангарчээ
24 настай жүжигчин Зендаяа шар даашинз өмсөж, 6 сая ам.долларын үнэтэй Италийн үнэт эдлэл зүүжээ.
Эх сурвалж: dailymail.co.uk
URL: