73 настай Юн Ёжон Солонгосоос анх удаа Оскарын шилдэг туслах дүрийн шагналыг хүртлээ
Өдөр өдрөөр өргөжин тэлэх Өмнөд Солонгосын кино урлагт бас нэг түүхэн үйл явдал тохиолоо.
Түүхэндээ анх удаа Солонгос эмэгтэй Оскарын шагналд нэр дэвшсэн нь 73 настай жүжигчин Юн Ёжон билээ. Тэрээр Минари киноны дүрээрээ 93 дахь удаагийн Оскарын кино наадмаас Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн нь анх удаа Солонгос жүжигчин Шилдэг туслах дүрийн шагналыг хүртэж буй нь энэ болж байна.
Тэрээр хэдэн сарын өмнөх ярилцлагадаа “Би Оскарт нэр дэвшинэ чинээ мөрөөдөж ч үзээгүй, нэр дэвшиж буйдаа л хангалттай баяр жаргалтай байна. Би кино урлагийн салбарт маш олон жил ажиллаа. Надад яг одоо ямар гээч гайхалтай зүйл тохиолдож байгааг би мэдэхгүй байна” гэсэн билээ.
URL: