UFC: Д.Батгэрэл маргааш ээлжит тулаанаа хийнэ
Мэргэжлийн холимог тулааны оргил UFC холбооны UFC-261 өдөрлөг маргааш (2021.04.24) зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Монгол Eлсын тулаанч Д.Батгэрэл АНУ-ын 27 настай тулаанч Кевин Нативидадын эсрэг тулалдана.
Өдгөө 31 настай Д.Батгэрэл UFC холбоонд хоёр тулаан хийж, нэг ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна. Харин түүний өрсөлдөгч Кевин Нативидад өмнө нь LFA холбоонд хар]яалагддаг байсан бөгөөд UFC холбооны анхны тулаандаа ялагдсан үзүүлэлттэй. Д.Батгэрэл түүний UFC холбооны хоёр дахь өрсөлдөгч.
UFC-261 өдөрлөгийн хүрээнд аваргын бүсний гурван тулаан явагдана. Тодруулбал, 77.1 кг-ын жинд аваргын бүсний төлөө Камару Усманы эсрэг Хорхе Масвидаль, 56.7 кг жинд аваргын бүсний төлөө Валентина Шевченкогийн эсрэг Жессика Андраде, 52.2 кг жинд аваргын бүсний төлөө Вэй Ли Жангийн эсрэг Рөүз Намахунас нар тулалдах юм.
Монголын холимог тулааны “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP” аваргуудын тулаан үргэлжилсээр байна. Саяхан 2015 оны “MGL-1 FC” кик боксын 60 кг жингийн аварга, цШирэн бээлийц клуб, “Зорки” ММА-ийн тамирчин З.Шинэчагтага Японы Ёшика Накахаратай тулалдаж, улаан хуудасны улмаас ялагдал хүлээсэн билээ. Харин “MGL-1 FC” MMA-ийн 2018 оны 70 кг жингийн отгон аварга Ц.Амарсанаагийн дараагийн тулаан энэ сарын 29-нд Сингапур улсад явагдана. Тэрбээр “ONE championship” холбоонд АНУ-ын Хавай мужийн тамирчин Бенжамин Вильгельмтэй тулалдахаар болжээ.
URL: