Аврагч спорт хороон дахь дархлаажуулалтын цэгийн АЧААЛАЛ ӨНДӨР байна
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байна. Өглөө 10:00 цагийн үед манай сурвалжлах баг Чингэлтэй дүүрэг дэх Аврагч спорт хороон дахь дархлаажуулалтын цэгт очиход 300 гаруй хүн байлаа. Тус цэгт ачаалал өндөр байгаа бөгөөд дархлаажуулалтад хамрагдахаар ирсэн зарим иргэдийн хувьд оочер дараалал дайрах, бөөгнөрөл үүсгэх зэрэг асуудал үүсгэж байна гэдгийг үүрэг гүйцэтгэж буй цагдаа нарын зүгээс хэлж байлаа.
Өнөөдөр нийслэлд суурин 120 цэг болон явуулын 40 цэгээр давтан тунгийн 49 мянга, эхний тунд өмнө нь хамрагдаж амжаагүй 55-аас дээш насны иргэд гэрт ойр цэгүүдэд халдвар хамгааллын дэглэмээ бариад хамрагдана.
Энэ сарын 9, 10, 11, 12-ны өдөр вакцины хоёр дахь тунгаа тариулах хуваарьтай байсан хүмүүсийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ойролцоох харьяа хороондоо очиж дархлаажуулалтад хамрагдана. Иймээс хороо дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг вакцины давтан болон эхний тунд хамруулах тул иргэдийг дураараа дархлаажуулалтын цэгт очиж оочер дараалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.
URL: