Хатуу хөл хорионы үед давтан тунгаа хийлгэх гэсэн иргэд бөөгнөрөл үүсгэж байна

SmartSelect_20210422-135932_Chrome

Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад хийж байгаа.

Гэвч өнөөдөр өглөө вакцины хоёр дахь тунд хамрагдах гэсэн иргэд 11 дүгээр сургуулийн гадна олноороо цугларч, урт цуваа үүсгэлээ. Иргэдийн хэлж буйгаар зарим мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр 50-аас дээш насныхныг дээрх цэгт вакцины давтан тунд хамруулна гэж мэдээлсний дагуу 05:00-06:00 цагаас эхлэн ийнхүү цугласан байна.

Хатуу хөл хорионы үед иргэдийн бөөгнөрөл үүснэ гэх шалтгаанаар вакцинжуулалтыг зогсоож буйг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн бөгөөд иргэдийг гэр гэртээ байх, шаардлагатай тохиолдолд гарах бол амны хаалтаа зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг зөвлөсөөр байгаа.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн verocell вакцин ойрын өдрүүдэд ирэх бөгөөд вакцин ирснээр дархлаажуулалтыг эрчимжүүлж, өдөрт 40-50 мянган иргэнийг дархлаажуулна хэмээн өчигдөр мэдээлсэн.


URL: