16.180 албан хаагчид AstraZeneca вакцины хоёр дахь тунг хийлгэнэ

16.180 албан хаагчид AstraZeneca вакцины хоёр дахь тунг хийлгэнэ

AstraZeneca вакцины 2 дахь тунг өчигдрөөс тарьж эхэлсэн.
Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 35 цэгт 64 багийн 491 эмч, ажилтан ажиллаж, хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулахаар төлөвлөжээ.

Өчигдөр эмч, онцгой байдал, цагдаагийн 13,836 албан хаагчийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар төлөвлөсөн байсан юм.

Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа тариулсны дараа 21 хоног дотор танд дархлаа тогтох бөгөөд тэр хооронд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж амны хаалтаа зүүн, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаах ёстойг ЭМЯ-наас зөвлөлөө.

 

 


URL: