Хуримтлагдсан зургаан тонн хур хогийг ачжээ
Иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу барилгын хуримтлагдсан 6 тонн хогийг ачиж, тээвэрлэжээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэний гомдлын дагуу “Хүннү- 2222” хорооллын дэргэдэх барилгын хашаанд хурсан 6 тонн хогийг ачиж тээвэрлэх ажлыг шөнийг цагаар зохион байгуулж, хариуцсан мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллав. Хог тээвэрлэлтийн 5 ачааны тэргээр 6 тн барилгын хуримтлагдсан хур хогийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө ачиж тээвэрлэж дууслаа.
URL: