Буянт- Ухаа спортын ордонд эмнэлгийн ор дэлгэжээ

 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Буянт-Ухаа спорт цогцолборт ор дэлгэж байна

Коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар Буянт-Ухаа спорт цогцолборт ор дэлгэж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Тус спорт цогцолборт хэдэн ор дэлгэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

ХӨСҮТ ачааллаа дийлэхээ боливол Яармагийн 300 ортой эмнэлгээс эхлээд бусад эмнэлэгт COVID-19-тэй өвчтөнийг эмчлэх ор бэлдсэн гэдгийг өмнө нь НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа хэлж байсан удаатай.

Түүнчлэн өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо 28-30 дахин нэмэгдэж, хүний нөөцийн хувьд нэлээд төвөгтэй байдал үүссэн” болохыг хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон иргэний тоо 10,946 болсныг Эрүүл мэндийн яам мэдээлээд байгаа юм.


URL: