Энхсаран сувиллын бодит үнэнг илчилсэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ

Энхсаран сувиллын бодит үнэнг илчилсэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ

БНСУ-аас 2020 оны аравдугаар сард эх орондоо ирсэн иргэн Д.Мөнхбат “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирусын халдвар авсан тухайгаа олон нийтэд мэдээллэсэн. Тэрээр тусгаарлалтын 23 хоног дээрээ коронавирусын халдвар авсан нь илэрч, өнгөрсөн оны 12 сард эмнэлгээс гарсан билээ. Уг асуудлаар түүнийг Эрүүгийн цагдаагийн газраас олон нийтэд худал мэдээлэл тараасан хэмээн зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгожээ.

Мөн Иргэн Б.Мөнхбатыг 2021.03.24-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэгт зааснаар Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин халдаах эсвэл тархах орчин бүрдүүлсэн гэсэн зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн ялдагчаар татагджээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.


URL: