Гадил жимс устаж магадгүй болжээ

712-16183795936076794a66334БЕРЛИН. /RIA Novosti/. Маш их халдвартай хөрсний мөөгөнцрийн улмаас хүн төрөлхтөн гадил жимсгүй болж магадгүй гэж “Die Welt” сонинд бичжээ.

“Tropical Race 4″ (TR4) хэмээх энэ өвчин 20-р зуунд Ази, Австралид өргөн тархаж эхэлсэн боловч дэлхийн гадил жимсний гол нийлүүлэгч болох Өмнөд Америкт 2019 онд анх илэрсэн байна.
“AMI” маркетингийн компанийн жимсний шинжээч Урсула Шокемелегийн хэлж буйгаар, Колумб, Гондураст тариалалтын анхны талбайнуудыг хэдийнээ хаажээ. Энэ өвчнийг химийн бодисоор эмчлэх боломжгүй тул бохирдсон хөрсийг дор хаяж 30-40 жилийн турш ашиглах боломжгүй гэдгийг тэрбээр онцолсон байна.
“TR4″ нь дэлхийн гадил жимсний худалдааны 95 хувийг эзэлдэг “Cavendish” хэмээх сортыг ихэвчлэн гэмтээдэг гэнэ.
Мэргэжилтнүүд халдвартай ганцхан талбайн хөрсний жижиг ширхэглэл ч халдвар тархахад хүргэж болзошгүйг анхааруулж байна. Үүнээс гадна, ижил генийг ургамал өөр хоорондоо шилжүүлдэг тул өвчин хурдан тархдаг гэж тэд тайлбарлав.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, байгальд “Cavendish” шиг ургац ихтэй гадил жимсний сорт байхгүй байна. Үүнээс гадна, Ази, Африк, Америкийн олон оронд энэ жимс нь төмс, будаатай адил өдөр тутам хэрэглэдэг хүнс юм.
“Хэрэв Дэлхийн хүн ам долоон тэрбум давсныг харгалзан үзвэл хөгжиж буй орнуудын хүн амын хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь гадил жимсний үйлдвэрлэл өсөх гол шалтгаан болж байна” гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдэгджээ.
Ийнхүү хүн төрөлхтөн зөвхөн амттай төдийгүй зайлшгүй шаардлагатай хүнсгүй болж магадгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags: