Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотойгоор 1000 гаруй эмэгтэй холбогдсон

Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотойгоор 1000 гаруй эмэгтэй холбогдсон

Иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч өөрийн нийтэлсэн пост, үүсээд байгаа асуудалтай холбоотой албан ёсны гомдлоо цагдаагийн байгууллагад хандаж байна. Хүний халдашгүй байдалд халдаж байгаа учраас өргөдөл гаргаж байна. Өргөдлийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт гаргаж байгаа бөгөөд хэд хэдэн асуудлаар гэмт хэргийн шинжтэй байна гэж өргөдөл гаргаад байна.

Тодруулбал, гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзсэн. Хүний бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэндэд халдах, заналхийлсэн, сүрдүүлсэн гэх үйлдлээр шалгуулахаар цагдаад хандаад байна” гэсэн юм.

Б.Сүндэръяа: “Дөнгөж сая үүсээд байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан байна лээ. Сонгуулийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй байгаа учраас өнөөдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Гэрээсээ гарах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл цагдаа, ХЭҮК-т хандаж чадахгүй байсаар байна. Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон” гэв.


URL: