С.Энхболд: Захын дүүргүүдэд иргэдийн хөдөлгөөн их байна. Ийм байхад хөл хорионы үр дүн гарахгүй

С.Энхболд: Захын дүүргүүдэд иргэдийн хөдөлгөөн их байна. Ийм байхад хөл хорионы үр дүн гарахгүй

УОК-ын Шуурхай штабын хуралдаан өнөө өглөө /04.12-нд/ боллоо. Өглөөний шуурхай хуралд дүүргүүдийн удирдлагуудын ирц хангалтгүй байгааг Шадар сайд С.Амарсайхан шүүмжиллээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Захын дүүргүүдэд хөл хөдөлгөөн их байна. Иргэд автомашингүй ч явганаар нэлээн тархмал байна. Ийм байхад бидний хөл хорионы үр дүн гарахгүй” гэв.

УОК-ын дарга С.Амарсайхан “Иргэдийг гэрийнхээ ойролцоо гарч болохыг зөвшөөрсөн. Гэхдээ бөөгнөрөл үүсгэж болохгүй. Тиймээс үүнд хяналт тавьж ажиллаарай” хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзоригт санууллаа.


URL: