УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн туслахаас коронавирус илэрчээ
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн туслахаас “ковид-19” илэрсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр нийтлэгдсэн. Уг асуудалд Э.Бат-Амгалан : “Олон нийтийн сүлжээнд миний болон УИХ-ын гишүүн С.Чинзоригийн туслах нараас коронавирусын халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарчээ.
Манай ажлын алба нийт 5 алба хаагчтай бөгөөд 1 зөвлөх, 1 туслах, 3 бие төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг.
Туслахаас маань коронавирусын эерэг тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан би бөгөөд манай ажлын алба цаашид цахимаар ажиллах шаардлагатай болсон бөгөөд Улсын Их Хурлын чуулган, холбогдох байнгын хорооны хурал, хуваарийн дагуу уулзалтыг цахим хэлбэрээр хийж байна” хэмээн цахим хуудаснаа тайлбар өгчээ. Харин С.Чинзориг сайд ямар нэг мэдээлэл хийгээгүй байна.
URL: