Бразилд коронавирусийн улмаас нэг өдөрт 4195 хүн нас баржээ

Бразилд коронавирусийн улмаас нэг өдөрт 4195 хүн нас баржээ

Бразилд корона вирусын халдвар дэгдсэнээс хойш 24 цагт хамгийн олон буюу 4195 нас баралт бүртгэгдлээ.

Эмнэлгүүд өвчтөнөө дийлэхгүй, зарим хотуудад хүмүүс эмчилгээ хүлээсээр нас барж, бүс нутгуудын эрүүл мэндийн систем нурж унах ирмэгт байна. Корона вирусын халдвар авч нас барсан хүнийхээ тоогоор Америкийн дарааагаар хамгийн олон буюу 337.0000 үхэл бүртгэгдсэн улс болж байна.

Гэсэн ч Ерөнхийлөгч Жайр Болсонаро тархалтыг хумих ямар ч хөл хорионы бодлого хэрэгжүүлээгүй бөгөөд хөл хориог огт дэмжихгүй, эсэргүүцэж байгаа. Тэрбээр, “халдварын эрүүл мэндэд учруулах аюулаас илүү эдийн засагт учруулах хөнөөл нь дийлдэшгүй, аюултай гэж үзэж байна. Карентин буюу хөл хорионы дэглэм нь хэт таргалалт, сэтгэл гутрал руу хөтөлж ажилгүйдлийг бий болгох тул хөл хорионы дэглэмд шилжихийг эсэргүүцэж байгаа” гэжээ.

Бразил улсад 13 сая хүн коронавируст халдвараар өвчилж, гуравдугаар сард 66.570 хүн нас баржээ.


URL: