AstraZeneca вакцин тархины цусны бүлэгнэл үүсгэдэг нь батлагджээ
Цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Европын олон орон AstraZeneca вакциныг хүн амын дархлаажуулалтад ашиглахаа түдгэлзүүлж байсан юм. Сүүлд EMA болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага эрсдэлгүйг нь баталсны дараа дахин ашиглаж байв. Өнөөдөр тэдгээр улсуудын зарим нь уг вакциныг хүн амын тодорхой бүлгийн дархлаажуулалтад ашиглахаас татгалзсан хэвээр байгаа.
Гуравдугаар сарын 22-ны байдлаар Европын Холбооны гишүүн орнуудад AstraZeneca вакцин тариулсны дараа 14 хүн цусны бүлэгнэлийн улмаас нас барсан юм. Тэдгээрт CVST (Cerebral Venous Sinus Thrombosis) хэмээх ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэл үүссэн байжээ.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь залуу болон дунд насны эмэгтэйчүүд байсан юм.
Кавалеригийн ярилцлага сонинд нийтлэгдсэний дараа EMA байгууллагаас няцаасан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд AstraZeneca вакцины үзүүлдэг нөлөөг судлах ажил үргэлжилж байгаа, эцсийн дүгнэлт гарах болоогүй гэсэн байна. EMA дүгнэлтээ Лхагва, Пүрэв гарагийн аль нэгэнд танилцуулах төлөвтэй байгаа гэнэ.
Европын Холбооноос гадна Их Британид гуравдугаар сарын 24-нийг хүртэл хугацаанд CVST төрлийн цусны бүлэгнэлийн 22 тохиолдол, бусад төрлийн цусны бүлэгнэлийн найман тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын эрүүлийг хамгаалах байгууллага мэдээлжээ.
Эдгээр 30 тохиолдлоос долоо нь үхэлд хүргэсэн байна. Тиймээс Британийн засгийн газар ойрын үед 30 хүртэл насныханд AstraZeneca вакцин тарихыг хориглох шийдвэр гаргаж магадгүй байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.
URL: