Ё.Отгонбаярын албан и-мейл задарсан асуудалд холбогдсон И.Индранилаг чөлөөлжээ
АНУ-д суугаа Элчин зөвлөх И.Индранилаг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Уг хариуцлага И.Индранила дээр оногдох учиртай гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдээд байсан.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхэд И.Индранила зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэдэг мэдээлэл байна. Иймд түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болжээ.
URL: