Н.Түвшинбаярын гэм буруутай нь тогтоогдвол 40 саяар торгоно, эсвэл 2-8 жилийн хорих ял шийтгэнэ

unnamed (2)

Монгол Улсын иргэн Н.Түюшинбаяр болон Э.Энхбат нар хоорондоо маргалдсаны улмаас зодоон болж, улмаар нэгийгээ хэвтэрт ортол зодсон харамсалтай хэрэг гарсан.

Уг хэргийн хохирогч хэмээгдээд буй Улсын начин Э.Энхбатын биеийн байдал тун тааруу, гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж буй. Олон нийтийн зүгээс дээрх зодооны буруутан нь иргэн Н.Түвшинбаярыг хэмээн онцлоод буй. Энэ асуудлаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хэргийг шалгаж байгаа. Энэ хэрэгт холбогдсон байж болзошгүй Н.Түвшинбаяр нарыг саатуулсан. Хэрэв энэ хэрэгт холбоотой нь ногтлогдвол 40 сая төгрөгөөр торгох, эсвэл хоёроос найман жилийн хугацаанд хорих ялаар шийтгэнэ” гэлээ.


URL: