Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэлжээ
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр өглөөний 7:40 цагт 3 ихэр хүү мэндэлжээ.
Тодруулбал Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй болж байгаа юм.
Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон кесар хагалгаагаар амжилттай төрүүлсэн байна. Хөвгүүд 2,600, 2,400, 2,800 грамм жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.
URL: