Энэтхэг AstraZeneca вакцины экспортоо зогсоолоо
Энэтхэгийн Засгийн газраас дотооддоо үйлдвэрлэж байгаа AstraZeneca вакцинаа гадаадад гаргахаа түр хугацаагаар зогсоож байгаагаа зарлалаа.
NDTV телевизийн мэдэгдсэнээр энэ шийдвэр ядуу буурай орнуудыг вакцинаар хангах ДЭМБ-ын COVAX хөтөлбөрт сөргөөр нөлөөлж магадгүй гэнэ.
Тус телевизийн мэдээнд “COVAX хөтөлбөрийн зүгээс вакцины хангалтыг шуурхай болгох талаар Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийж эхэлсэн ч Засгийн газраас Энэтхэгт байдал намжтал нэг ч тун вакцин экспортод гаргахгүй гэж мэдэгдсэн байна” гэж дурджээ. Энэтхэгт сүүлийн үед халдварын тоо огцом нэмэгдсэн тул Засгийн газраас эхний ээлжинд өөрийн иргэдээ дархлаажуулах бодлоготой байгаа гэнэ.
Одоогийн байдлаар Энэтхэг улс COVAX хөтөлбөрт 17.7 сая тун AstraZeneca вакцин нийлүүлснээс гадна дэлхийн 70 оронд 60 сая тун вакцин нийлүүлээд байгаа юм.
https://news.zindaa.mn/3nce
URL: