Vortexa: Суэцийн сувагт 13 сая баррель газрын тос ачсан 10 хөлөг онгоц гацсан

25-15Суэцийн сувагт чингэлэг ачсан 400 метр урттай хөлөг онгоц гацсанаар газрын тосны тээвэрлэлт саатаад байна.

Суэцийн суваг нь газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой, дэлхийн хамгийн ачаалалтай усан замуудын нэг юм. Нийт 13 сая баррель газрын тос ачсан ачаа тээврийн 10 хөлөг онгоц гацсан байгаа гэж “Vortexa” байгууллага тооцоолсон байна. Түүнчлэн байгалийн хий, биодизель зэрэг нефтийн бүтээгдэхүүн ачсан тээврийн есөн хөлөг онгоц гацжээ. Нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн хоёр өдөр газрын тосны үнэ огцом хэлбэлзэж байна.

Пүрэв гарагийн өглөөний байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.73 хувиар буурч, баррель нь 63.48 ам.доллар болоод байна. Харин WTI-ийн үнэ 1.73 хувиар буурч, баррель нь 60.07 ам.доллар болжээ.

Bloomberg Tv


URL: