ЭМЯ: Сүүлийн 24 цагт “коронавирус”-ийн халдварын 206 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Гуравдугаар сарын 23-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 206 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 5392 боллоо. Сүүлийн хоёр өдөр дараалан “Covid-19″-ийн халдварын тохиолдол 200 давж бүртгэгдэж байна. Үүнээс 191 нь нийслэлд бүртгэгджээ.

Мөн Дархан-Уул аймагт долоо, Төв аймагт гурав, Увс аймагт хоёр, Хөвсгөл аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэнээр орон нутгийн халдварын тохиолдол 382 болж байна. Аймаг орон нутгийн халдвар болон голомтууд хөл хорио суларснаас хойш нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яам тодотголоо.

Үүнээс гадна гуравдугаар сарын 22-нд 14 мянга 183 хүнийг “коронавирус”-ийн эсрэг вакцинд хамруулсан байна. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 223 мянга 444 хүн вакцины эхний тун хийлгээд байгаа ажээ.

Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирус”-ийн халдварын батлагдсан нийт тохиолдлын 1100 нь буюу 20.4 хувь нь 18-аас доош насныхан байна. Үүний 80 хувь нь нийслэлд оршин суудаг бол үлдсэн нь гадаад улсаас ирсэн гэж бүртгэгджээ. Ингэхдээ ойрын хавьтал байдлаар халдвар авсан нь тогтоогдсон байна. Харин биеийн байдал хүндэрсэн тохиолдол байхгүйг Эрүүл мэндийн яам мэдээлсэн юм.

Б.Энхжин

Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com


URL:

Tags: