Б.Хурц: Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн би Баатараас уучлалт гуйна

161994132_450353462687581_7748452438766473060_nХеро студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн болох талаар ТЕГ -ын Хэвлэл мэдээлэлийн албанаас өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц ярилцлага өгчээ.

Энэ талаар найруулагч Б.Баатар өөрийн твитер хуудснаа ингэж жиргэжээ. “ Тагнуул нь улс эх орны язгуур эрх ашиг, аюулгүй байдлын тулд гүйцэтгэх ажил явуулах тусгай эрхтэй. Харин гүйцэтгэх ажлын материалыг олон нийтийн сүлжээгээр цацах нь хуулиа гишгэж улстөржүүлсэн зорилго гэсэн бол Б.Хурц уг ярилцлагадаа “ Нэгэнт шалгагдаж эхэлсэн учраас нуух юм алга Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн гэхдээ бидний хайж байсан зүйл байгаагүй Б.Баатар хувь хүнийхээ хувьд гомдолтой явдаг байх.

Тэрийг ойлгож байна. Хэзээ нэгэн цагт нүүр тулж уулзах үед би уучлал гуйж чадна гэжээ. Харин У. Хүрэлсүх, Б.Баатар нарын утасыг чагнасан материалыг олон нийтэд цацсан зэрэг тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын материалыг олон нийтэд цацдаг нь уг байгууллагыг улстөрийн байгууллага болгон хувиргасан асуудлаар хариулахаас татгалзсан байна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь Eguur.mn сайтаас унших боломжтой.


URL:

Tags: