Стив Бланк: Ирээдүйн технологийн хувьсгалын 7 зарчим

712-1615952237755622537985726Биднийг тулга тойрсон хэрүүл хийж ухнатаж байх хооронд дэлхий дахины хөгжлийн хандлага эрс өөрчлөгдөж байна. Энэ нь технологийн даяар хувьсгалтай холбогдон үүсээд дэлхийн бүх улсууд, нийгмийн бүх хүрээг хамарч байна. Бид бүхний ойлгож, дассан нийгэм эрс өөрчлөгдөж байна. Энэ талаар яриа хэлэлцүүлэг монголоос бусад газарт энд тэндгүй болж байна. Монголчууд бид үүнээс хэрхэвч хоцорч болохгүй. Яагаад гэвэл бидний ирээдүйг биднээс өөр хэн ч бүтээж чадахгүй, бас өгөхгүй. Энэ удаад дэлхийд алдаршсан Lean-стартап технологийг үндэслэгч, нэрд гарсан хөрөнгө оруулагч Стив Бланк Цахиурын хөндий болон XXI зууны бизнес ямар болох талаар нэн сонирхолтой яриа хийснийг орчуулан хүргэж байна. Манай залуус ойр зуурын улс төрийн хэрүүл маргаан сонирхохын оронд дэлхийн хөгжлийн хандлага, ирээдүй ямар болох талаар бодож, сэтгэж байвал тун ч  их хэрэгтэйсэн… 

Би инновацид бүх амьдралаа зориулж, 21 жилд 8 стартап бүтээж, сүүлийн 15 жил академи болгож энэ талаар сургалт явуулж байна. Дээр үед би Мичиган мужийн Энн-Арборе-д ажиллаж байхдаа Сан Хосе гэдэг хот зөвхөн Пуэрто-Рикод төдийгүй, мөн Калифорнид ийм нэртэй хот байдаг гэдгийг мэдэхийн тулд газрын зураг харж байж билээ. Тэнд би компьютерийн төхөөрөмж суулгахаар 39 жилийн өмнө онгоцонд сууж тийшээ ниссэн бөгөөд түүнээс хойш эргэж ирээгүй.
Энэ хөндий Саннивейл-аас Санта-Клара хүртэл, Сан-Хосе-оос Сан-Франциско хүртэл өсөж томрохыг би үзсэн. Энэ Хөндий “Микро долгионы хөндий”, “Батлан хамгаалах хөндий”, дараа нь “Цахиурын хөндий”, “Интернетийн хөндий” болохыг ч би үзсэн. Харин өнөөдөр бол түүний үндсэн бүтээгдэхүүн зүгээр л инноваци болжээ. Инноваци зөвхөн компьютерийн техник, софт төдийгүй, анагаах ухаан биологийн салбар-клиник анагаах ухаан, эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлох хэрэгслүүд, тоон эрүүлийг хамгаалах зэрэг рүү нэвтрэхийг харах аз завшаан надад тохиожээ.
Өнөөдөр надаас инновацийн ирээдүйн тухай ярихийг хүсч байна. Энэ нь ёс мэт анхаарал татсан машины сургалт мэтийн “халуун” технологиудыг жагсаан тоочихыг шаарддаг юм. Ганц энэ технологи гэхэд л бие даасан автомашинаас радиологи, онкологийн өвчний автомат оношлогоо хийх хүртэлх маш олон салбарыг хувирган өөрчилж байна. Геномыг өөрчилснөөр биологийн шинжлэх ухааныг хиймэл оюун ухаан мэт эрс өөрчилж байна.
Гэхдээ өнөөдөр бид ямар нэг тодорхой шинэ технологийн тухай ярихгүй. Инновацийн ирээдүй нь түүнийг боломжтой болгож буй ойролцоогоор 7 өөрлөлтөөс л хамаардаг юм. Инноваци бол  зүгээр л нэг моод болсон технологи биш, харин мөнхийн хөдөлгүүр болсон ертөнцийг бид бүтээгээд байна.
Энэ бүхэн яаж болсон бэ ? Энэ нь юунд хүргэх вэ ?
Цахиурын хөндий дараах хүчин зүйлүүдийн азтай хоршлын ачаар бий болсон:
Хүйтэн дайны үеэс Стэнфордод микро долгион, микро электроникийн судалгаа хийж байв.
Стэнфордын инженерийн факультетийн декан цэвэр академик судалгаанаас стартапын соёлыг илүүд үзэв.
Хүйтэн дайны жилүүдэд цэргийн болон тагнуулын үйл ажиллагааг санхүүжүүлснээр микро долгион болон цэргийн бүтээгдэхүүнүүд 1950-иад оноос батлан хамгаалах аж үйлдвэрт нэвтрэв.
1950-иад онд “Bell Labs”-ийн нэг судлаач яг  Стэнфордын дэргэд хагас дамжуулагчийн компани нээхээр шийдэв. Энэ нь дараах үр дүнд хүргэв:
1960-1970-аад онд хагас дамжуулагчын стартапын давалгаа үүсэв,
Мэргэжлийн салбарын венчурын капитал бий болов, (венчур гэдэг нь английн venture буюу эрсдэлтэй, түрэмгий гэсэн үгнээс гаралтай, шинэ салбарт оруулж буй хөрөнгийг хэлнэ. Орч.)
1980-аад онд персонал компьютерийн салбарт хувьсгал гарав,
1990-ээд оны сүүлээр интернетийн хувьсгал гарав,
Эцэст нь ХХI зууны эхний 10 жилд интернет-худалдааны давалгаа бий болов.
Түүнээс гадна ХХ зууны эхэн үед төсөөлшгүй, зууны дунд үед ч учир утгагүй байсан стартап руу венчур хөрөнгө оруулалт урсах болов.
XXI зууны эхэн болтол Хөндийн шинж чанар ойлгомжтой мэт санагдаж байв. Микро долгион, хамгаалалт, цахиур, диски тоглуулагч, компьютер, интернет, эмчилгээ зэрэг инновацийн шинэ давалгаа бүр нь технологийн шинэ бүл рүү хийх эрс бөгөөд гэнэтийн шилжилтэд хүргэж байв.
Гэхдээ ХХ зуунд ч гэсэн ажил хэргийн саад тотгор учирсаар байлаа. Хуучин үед стартапыг дараах хүчин зүйл саатуулж байв:
1. Анхандаа захиалагчид нь засгийн газар хийгээд том компаниуд байсан ба тэд шинэ технологийг маш удаан нэвтрүүлж байв.
2. Технологийн боловсруулалтын цикл удаан байв. (шинэ санаанаас бүтээгдэхүүн хүртэл).
3. Найдваргүй үүсгэн байгуулагчид.
4. Анхны захиалагчийг олж авах өндөр өртөг. (Бүтээгдэхүүн бий болгоход хэдэн доллар орох).
5. Венчурын капиталын бүтэц (стартапад тус бүр нь сая саяын хөрөнгө оруулах фирм тун цөөхөн байв).
6. Шинэ үйлдвэрүүдийн байнгын бүтэлгүйдэл. (Стартапууд хэвшсэн дүрэм журамгүй, том компанийн жижиг хувилбар шиг ажилладаг байв).
7. Стартапыг яаж бүтээх тухай мэдээлэл болон экспертийн үзэл бодол Цахиурын хөндий, Бостон, Нью-Йорк зэрэг хэдхэн газарт төвлөрч, мөн стартап яаж хийх тухай ном, блог, видео бичлэг хангалтгүй байв.
Харин одоо бол бид ажил хэргийн ардчилал болж байгааг харж байна. Өнөөдөр болж буй зүйлс бол технологийн жирийн нэг өөрчлөлтөөс даван гарсан илүү гүн гүнзгий зүйлс юм. Стартап болон инновацид саад болж байсан дээрх 7 хязгаарлалт алга болсныг өнөөдөр бид харж байна.
1. Хэрэглээний интернет, геномика хоёр инновацийг зохих түвшинд барьж байна
(Геномика гэдэг нь амьд организмын ген болон геномыг судалдаг молекулын генетикийн салбар юм. Орч.)
1990-1960-аад оны үед америкийн батлан хамгаалах яам, тагнуул Цахиурын хөндийд инноваци хөгжихөд тусалж, дээд сургуулиудад шинжлэх ухааны судалгаа, боловсруулалт хийх мөнгө олгосон ба харин батлан хамгаалах компаниуд Хөндийд үйлдвэрлэсэн анхны микро долгионы төхөөрөмж, хагас дамжуулагчийн бүрдлүүдийг ашигласан зэвсэглэлийн системийг бүтээж эхэлсэн.
1970, 1980 болон 1990-ээд оны үед гол анхаарал ажил хэргийн тал руу чиглэж, том компаниуд компьютер, холбоо харилцааны тоног төхөөрөмж, хамтын программ хангамж дахь инновацийг дэмжих болов.
Одоо бол засгийн газар болон корпорациуд лидер биш, харин дагалдагсад болон хувирав. Өнөөдөр аппарат болон программ хангамж дахь инновацийн хөдөлгөгч хүч нь чухамдаа хэрэглэгчид, тодруулбал хэрэглээний интернет-компаниуд болов.
1980 онд “Genentech” компани биржид гарснаар биологийн шинжлэх ухааны салбар дахь стартапуудаас бөөн мөнгө олж болохыг хөрөнгө оруулагчдад харуулж чадав.
2. Бүтээгдэхүүн боловсруулах шахуу цикл
Нэг хэсэг нь би байсан ХХ зууны стартапууд бол бүтээгдэхүүний эхний дээжийг бүтээх хугацаа нь  захиалагч юу хүсч байгаа талаар бидний үзэл бодол төлөвштөл олон жилээр хэмжигддэг байв.
Энэ нь эхний дээжид зөвхөн манай баг л бодож олж чадах боломжит функциудыг багтааж байсан хэрэг юм. Гэтэл захиалагч нар маань ихэнхи функцийг ашиглахгүй буюу ашиглахыг хүсдэггүй тохиолдол ар араасаа цувран гарах болов. Огт ашиглахгүй байгаа энэ бүх функцийг бүтээхэд чиглэсэн хүчин чармайлт маань талаар өнгөрч байлаа.
Өнөөдөр бол стартапууд бүтээгдэхүүнээ огт өөрөөр хийдэг болсон. Маш олон тооны функцууд хийхийн оронд шалгагдаагүй цөөн тооны таамаглалийн (гипотез) дагуу маш цөөн тооны функцийг богино хугацаанд шалгах (тест хийх) санааг үндэслэгчид гаргасан юм.
Энэ нь богино хугацаанд амьдрах чадвар сайтай бүтээгдэхүүнийг захиалагчдад нийлүүлэх боломж олгосон юм. Ингэснээр анхны бүтээгдэхүүнийг хэд хэдэн жил биш, хэдхэн долоо хоногт гаргадаг болов.
3. Үндэслэгчид нь компанийг удаан удирдах ёстой
Өнөөдөр бид мобиль хавсралт, хэрэглээний төхөөрөмжүүд сая сая хэрэглэгчдэд тэр дороо хүрч, мөн дорхноо мартагдан арилж байгааг хэвийн зүйл мэт үздэг болжээ. Гэхдээ ХХ зуунд аппарат хэрэгслүүд, программ хангамж, биологийн шинжлэх ухаан зонхилж байхад оршин буй зах зээлийн дотоод  дахь технологийн хэлбэлзэл сараар биш юмаа гэхэд он жилээр сунжирч, их удаан явагддаг байв. Хэдийгээр шинэ зах зээл (жи: ширээний комюьютерийн зах зээл) бий болж байсан ч ийм үзэгдэл тэр болгон болдоггүй байсан юм.
Энэ бүхэн нь стартапаас үндэслэгчид гарч явах, анхдагч инновацийг хангаж байсан стартапын соёлоос татгалзлаа ч гэсэн компанийн богино хугацааны ч бай, дунд хугацааны ч бай хэтийн төлөвт хор хохирол учруулдаггүй байлаа.
Одоо бол бүх юм өөр болсон.
XXI зууны эхний 20 жилийн технологийн өөрчлөлтийн хурдаж гүйцэгдэшгүй болов.  Өөрийнхөө хүрээнд өнө удаан хугацаанд ноёрхож чадах аппаратын ба программ хангамжийн, түүнчлэн биологийн технологийг төсөөлөхөд хүндрэлтэй болов. Энэ нь хөрөнгө оруулагчид ашгаа олж авахаас ч өмнө шинэ компаниуд байнгын саад бэршээлтэй тулгарах болсон хэрэг юм.
XXI зууны бизнест тэсэж үлдэхийн тулд стартапууд 3 юмыг харгалзах ёстой. Нэгдүгээрт, цорын ганц инноваци дээр компани удаан тогтохгүй, инноваци байнга бий болох ёстой учраас энэ асуудлаар компанийг үндэслэгч ажиллах ёстой.
Хоёрдугаарт, Компанийн инновацийн тасралтгүй процессыг хангахын тулд ХХ зууны өмнөх үеийнхнээс хавьгүй хурдан ажиллах ёстой. Энэ нь олон жилийн турш стартапын соёлыг тэтгэхийг шаардана. Үүнийг хэн хийх ёстой вэ ? Компанийг үндэслэгч хийх ёстой.
Гуравдугаарт, Инновацийн тасралтгүй процесс нь өнөөгийн бизнес загварын үндсийг (суваг, өртөг, хэрэглэгчид, бүтээгдэхүүн, зохион байгуулалт, хангамж гэх мэт) байнга өөрчилж сэтгэн бодох эр зоригийг шаардана. Энэ нь өөрийнхөө бүтээгдэхүүнтэй өрсөлдөж, заримдаа түүнийгээ устгахад ч хүргэж болно. Хөлсөлж авсан удирдагчид үүнийг хийхэд нэн хүндрэлтэй. Үүнийг хэн бусдаас илүү хийж чадах вэ ? Компанийг үндэслэгч.
4. Өөрийнхөө  компанийг өөрийнхөө нөөтбүүк дээр миллиард биш, хэдхэн зуун доллараар байгуулж болно
Өмнө нь шинэ компани анхны бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхийн тулд программ хангамж, лиценз худалдаж авах, ажилтнууд хөлсөлж авах гэх мэтээр сая сая доллар зардаг байсан. Өнөөдөр чөлөөт софтууд энэ зардлыг хэдэн арван саяас хэдхэн зуун доллар хүртэл багасгах боломж бий болов. Тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн тулд өөрийн завод  хэрэггүй, үүнийг оффшор үйлдвэрлэгчид хийдэг болсон. Жишээ нь: Хятад.
5. Стартапыг үндэслэх зарчмууд
Анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах өртөг үлэмж багассанаар (ялангуяа интернет-стартапууд) венчур хөрөнгийн салбарыг цочоов.
Венчурын капитал нь анхандаа Цахиурын хөндий, Бостон, Нью-Йоркийн фирмүүдийг тойрон цугларсан өвөрмөц маягийн клуб байсан юм. Одоо ч гэсэн эдгээр фирмүүд оршин байгаа боловч (тэдгээр нь улам бүр томорсоор байна) стартапт оруулах мөнгөний тоо хэмжээ өсч, хөрөнгө оруулагч шинэ анги бий болов.
Нэгдүгээрт, венчурын капитал хийгээд сахиусан тэнгэр бизнесүүд зөвхөн АНУ, Европын үзэгдэл байхаа больжээ. Өмнө нь зөвхөн АНУ-д л ажиглаж болох их хэмжээний хөрөнгө мөнгө эрсдэл, инноваци, нөхөн шилжилтийг урамшуулах болсон Хятад, Энэтхэг болон бусад улсуудад бий болов.
Хоёрдугаарт, уламжлалт олон саяын венчурын сангуудаас хамаагүй бага зардлаар ажилладаг венчурын хөрөнгөтнүүд буюу супер-сахиусан тэнгэрүүд бий болж, хэрэглээний интернет-стартапыг бий болгоход шаардагдах жижиг хөрөнгө оруулалт хийдэг болов. Эдгээр сахиусан тэнгэрүүд мөнгөө урьдчилан олгох нь ихсэж, анхны үр дүн гармагц түүнийгээ хоёр дахин ихэсгэдэг болов.
Гуравдугаарт, эдүгээ венчурын капитал компанийг үндэслэгчдэд маш нөхөрсөг хандах болов. Өмнө нь хөрөнгө оруулагчид тухайн компанийн санхүүгийн байдал, санхүүгийн араа даах чадварыг хардаг байсан бол тодорхой агшнаас эхлэн эхлэн ажиллаж буй хүмүүст хөгжлийн мөнгө олгодог болов.
Дөрөвдүгээрт, сүүлийн арваад жилд хамтын хөрөнгө оруулагчид болон хеж-сангууд хөрөнгө оруулалтын шинэ түвшин буюу дур хүслээрээ хөрөнгө оруулах болов. Венчурын капиталистууд компанийг үндэслэгч нарыг хатуу хянахаа больж, тэдэнд олгох мөнгөний хэмжээг ихэсгэв.
Боломжит стартапын тоо хэмжээ энэ зууны эхэн үеийнхээс наад зах нь 100 дахин ихсэв. Өнөөдөр 1 миллиардаас илүү өртөгтөй стартап компани 200 гаруй болоод байна.
6. Та компаниа үүсгэчихээд “том компани мэт” бодож болохгүй
Өмнө нь хөрөнгө оруулагчид болон ажил хэргийнхэн стартап бол зүгээр л том компанийн жижигрүүлсэн хувилбар, ийм учраас бизнес төлөвлөгөө гаргах, ажилтан хөлслөх, маркетинг хийх зэрэг том компанийн хийдэг болгоныг хийх ёстой гэж үзэж байлаа. Энэ нь үндсээрээ буруу гэдгийг бид саяхнаас л ойлгож эхлэв. Одоо бол бид стартапууд бол бизнес загварын масштабласан бөгөөд дахин давтагдах загварыг эрж хайхад зориулагдсан түр зуурын байгууллага гэдгийг ойлгож байна.
7. Мэдээлэл (информаци) газар сайгүй бий
ХХ зуунд бид ажлын шилдэг аргын талаар туршлагатай удирдагчтай хамт аяга кофейны ард суугаад мэдэж болдог байв. Өнөөдөр ажил хэрэгч хүн бүр стартапын талаар мэдэх ёстой бүх зүйлийг уншдаг болжээ. “Y Combinator” маягийн инкубаторуудыг практикийн хүмүүстэй туршилтын сургалт хийж, чиглүүлэн зааснаар удирдагч-үүсгэн байгуулагчдын сүлжээг өргөтгөхийг санал болгож байна.
Үүний үр дүнд өнөөгийн удирдагчид өмнөх үеийнхнээ бодвол хавьгүй их мэдээлэлтэй болж байна.
Гэхдээ энэ бол хоёр үзүүртэй саваа юм. Амжилттай компани яаж байгуулах тухай унших, мэдээлэл олж авах нь хараахан энэ бүхнийг хийнэ гэсэн хэрэг биш. Мэдээлэл бол туршлага, ухаан, цэцэн мэргэн чанар биш гэдгийг бид харж байна.
Ажил хэргийн орь ганц шинж (сингуляр)
Ажил хэргийн замд буй саад бэрхшээл зүгээр ч нэг арилдаггүй. Тухайн тохиолдол бүрт тэдгээр нь инновациар солигдож, энэ алхмыг хурдасгаж, заримдаа хэдэн арав дахин хурдасгадаг. Хэдийгээр инноваци нь интернетийн хурдаар хөдөлж буй боловч зөвхөн интернет арилжаан дахь стартапаар хязгаарлагдахгүй.
Хэрэв бид өмнөх шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хувьсгал шиг тийм чухал хувьсгалын босгон дээр байгаа бол энэ нь юу гэсэн хэрэг вэ ? Хувьсгалууд яг болж буй агшиндаа мэдэгдэхгүй юм. 1775 онд Жеймс Ватт уурын хөдөлгүүр хийж, аж үйлдвэрийн хувьсгал эхэлж байхад хэн ч “энэ өдөр бүх юм өөрчлөгдсөн” гэж хэлж байгаагүй. 1885 онд Карл Бенц Мангеймээр явахад хэн ч “зуун жилийн дараа хүмүүс 500 сая ийм явалт хийнэ” гэж хэлж байгаагүй. 1958 онд Нойс, Килби хоёр интеграл схем бүтээж байхад хүмүүс жил болгон триллион транзистор хийнэ гэсэн санаа хэлбэл тэнэгээрээ дуудуулах байсан нь мэдээж хэрэг.
Хэзээ нэгэн цагт бид энэхүү арван жилийг эргэн харж, тэр нь бидний өөрөө эхлүүлсэн бидний өөрийн хувьсгал байсан юм гэдгийг ухаарах бүрэн боломжтой. Шинжлэх ухааны нээлт, технологийн үсрэлт урд өмнөхөөсөө илүү манай нийгмийн эд эрхтэнд уусан нэгдсэн тэр үед л бид түүнийг дурсан санаж болох л юм.
Ажил хэрэгч байдал, инновацид тулгуурласан эдийн засгийн шинэ эрин үе болж байх шиг…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2021 оны 03 дугаар сарын 17
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

URL: