Ерөнхийлөгчийн 10 шинэ оффшор компани ба 25 сая доллар угаасан баримтууд ил болжээ

image-3-990x535Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд ОХУ-аас хууль бусаар 20 сая доллар оруулж ирсэн баримт хэвлэлээр цацагдаж, шуугиан тарьсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой байж болох 25 сая долларын баримт, Х.Баттулгатай холбоотой олон тооны оффшор компаниудын мэдээлэл бидэнд ирлээ.

Х.Баттулгын D0005781 дугаартай дипломат паспорт дээр “Эм-Си-Би Холдингс” Пи-Ти-И /MCB Holdings PTE/ буюу Money Come Back гэх оффшор компани, түүний охин Б.Намууны A0020586 дугаартай албан пасспорт дээр Blue Sky Partners PTE компаниуд бүртгэлтэй нь Сингапурын Төрийн мэдээллийн сангийн баримтаар нотлогдож байна.

Мөн Х.Баттулгын нэр дээр Камекс Пи-Ти-И буюу Camex PTE, “Финсланд” Пи-Ти-И буюу “Finisland” PTE гэх оффшор компани бүртгэлтэй бөгөөд Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа ч уг компанийг эзэмшиж байсан байж. “Биз-Интегрэйшн” Пи-Ти-И буюу “Biz International” PTE гэх оффшор компанийн хувьцаа эзэмшигчээр 2011 он гэхэд л байсаар л байж. Мөн Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Сингапурт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз” Пи-Ти-И буюу “Atom Industries Enterprise PTE” оффшор компанийн захирлаар ажиллаж байжээ. “Ассет Профешионал Сервисес” Пт-Ти-И буюу “Accet Professional Services” PTE гэх оффшор компанийг бас үүсгэн байгуулсан байна. Энэ бол ганцхан Сингапурт байдаг компаниуд. Тэрээр Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Grand Title \Гранд Тайтл\ хэмээх оффшор компанийг Сингапурт байгуулж, түүний толгой компани болгон Британийн Виржин арлуудад бүртгэлтэй “Вел Дилайт Холдингс Лимитед” /Well Delight Holdings Limited BVI/, “Бест Стэйт Холдингс” /Best State Holdings BVI/, Сино Аксес Холдингс /Sino Access Holdings BVI/ зэрэг оффшор компанийг байгуулж Төгрөг нуурын нүүрсний ордыг хятадуудад зарсан нь саяхан ил болсон.

https://medeelne.mn/m/6570


URL: