БЗД-ийн 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоолоо

9efbfce4-551a-4f5f-9e76-242cbc9ca718Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоолоо.

 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ.

Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед хэвийн горимд шилжинэ.

Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдэд дараах санамжийг хүргүүлж байна.


URL:

Tags: