ЭМЯ: Эх уурхай нь тодорхойгүй 11 хүн масс дундаас илэрсэн байж болзошгүй

 1615520248604ae1f853fa9Өнөөдөр халдварын 103 шинэ тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Үүний 102 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 1 нь Истанбулын онгоцоор зөөвөрлөгдсөн аж.

11 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна гэж ЭМЯ-наас мэдээлэв. “Эдгээр 11 хүн нь тусгаарлалтад бус нийгмийн харилцаанд оролцож байсан хүмүүс байж магадгүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих, ажлын байрандаа байхдаа ч амны хаалтаа авахгүй байхыг анхааруулж байна. Мөн гараа халдваргүйжүүлэх шаардлагатай” гэлээ.

Сануулахад, эх уурхай нь тодорхойгүй 11 тохиолдол БЗД-ийн 6, 14, 25 дугаар хороо, СХД-ийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1, 10, 15 дугаар хороонд бүртгэгдсэн байна.


URL:

Tags: