Хөх Эрэг суурин төмсний үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулж байна

 6s1l27msmget31s72l4k1ejfep
Ү Чуаний хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүн нь хол ойрдоо алдартай. Их хотын томоохон дэлгүүрүүд, цахим худалдааны платформоос Ү Чуаний төмсийг худалдан авдаг байсан бид төмсний нутагт ирээд тариалангийн талбарт нь хүрч үзэх хүсэлдээ хөтлөгдөн Ү Чуань шяний Хөх Эрэг суурингийн Тариамод тосгоныг чиглэн ирсэн билээ.

Намрын уналтын цаг тохиосон учраас тариачид төмсөө хураан яаралтай ажиллаж байгаа нь энэ. Бидний буусан энэ айл ам бүл гурав, нийт 6 га төмсний тариалантай айл байлаа. Ү Чуань шяний Суртал ухуулгын газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Жя Хүйминий ярьснаар нэг га төмсний талбайгаас ойролцоогоор 75 тонн төмс хураадаг ажээ. Хөх Эрэг суурингийн хөдөө аж ахуйн хамгийн чухал бүтээгдэхүүн болох төмсний үнэ нь тариаланчдын орлогын түвшинтэй шууд холбоотой байдаг. Тийм ч учраас тариаланчдын хувьд борлуулалтын асуудал бол тэдэнд тулгардаг хамгийн том асуудал байлаа. Энэхүү нөхцөл байдалд чиглүүлэн Хөх Эрэг суурин нь тариаланчдын төмсний борлуулалтын асуудлыг шийдэхээр дамжин ядуурлыг бууруулах арга бодлогыг хэрэгжүүлэх болсон байна. Төмсний борлуулалт сайжирвал тариаланчдын орлого нэмэгдэн, ядуурлыг бууруулах ажил ч амжилтад хүрэх нь тодорхой.

Жя Хүйминь хэлэхдээ:
- Ү Чуань шянь маань эртнээс төмс тариалж ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд ядуурлыг зорилтод чиглэлээр бууруулах арга бодлого хэрэгжихийг дагаад бид төмс тариалах ажлыг эрчимтэй дэмжиж эхэлсэн. Маш олон тооны тариаланч төмс тариалан ядуурлаас ангижирсан. Өмнө нь тариаланчдын хувьд төмсний борлуулалт нь хамгийн их асуудал болдог байсан бол засгийн газраас энэхүү асуудлыг шийдэж өгснөөр тариаланчдын орлогын асуудал аяндаа шийдэгдсэн. Борлуулалтын хувьд ихэнхдээ худалдан авагчдыг урих, засгийн газрын талаас урьдчилсан захиалга өгөх зэрэг аргыг ашиглаж байна. Үүний зэрэгцээ шинээр хөгжиж буй цахим худалдааны хэлбэр нь мөн борлуулалтын нэгэн суваг болж байна.


URL: