Сэтгүүлчид сайн сайхныг түгээгч “Сайн уу” компанид

4og8hdbimjkkn05ilhidt24mdk

”Ядуурлаас ангижруулахуй – Хятад улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Улаанцав хотын Дөрвөд хошууны ”Сайн уу” /Sino Sheep/ үүлдрийн хонины компанитай танилцлаа.

Бидний сурвалжилгын аян үргэлжилсээр 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанцав хотын Дөрвөд хошууг чиглэсэн юм. Дөрвөд хошуун дахь сурвалжилгын анхны өртөө маань нутгийн хонийг гадаадын шилдэг үүлдрийн хоньтой эрлийзжүүлэн, малын үүлдрийг сайжруулж, улмаар малчдаа уриалан мал аж ахуйн орлогыг нэмэгдүүлэх ажлыг амжилттай хийж яваа “Сайн уу” компани байсан юм.
Сайн сайхныг түгээгч “Сайн уу” компани нь малчид хонь маллан орлогоо нэмэгдүүлэх, экологийн нөхөн сэргээлтийн хос ялалтыг гол зорилго, үүргээ болгосон байгууллага юм. Анх 1997 онд Дөрвөд хошууны малчин Ли Жюньлүн 9 малчин өрхтэй хамтран “Шинэ малчдын хонь тэжээх нийгэмлэг”-ийг байгуулснаар эхлэл нь тавигджээ. Түүнээс хойш арван жилийн туршид зогсолтгүй ажиллаж, Өвөр Монголын “Сайн уу” үрийн хонины технологийн ХХК болсон түүхтэй тус компани нь өнөөдрийг болоход орчин үеийн үрийн аж ахуйн нэгж болон хөгжжээ.


Дөрвөд хошуунд анх үүсгэн байгуулагдаж, хөгжиж ирсэн “Сайн уу” компани нь үндэсний хэмжээн дэх махны хонины гол үржлийн талбай, өндөр технологийн аж ахуйн нэгжийн хувьд хошууны намын хороо, засгийн газрын хүчтэй дэмжлэгээр олон жилийн туршид судалгаа шинжилгээ, практик үйл ажиллагаа явуулсны дүнд сайн үүлдрийн хонины аж ахуйгаар гол болгосон гурван үе шаттай шинэчлэл, сурталчилгаа, хэрэглээний загварыг бий болгожээ. Түүгээрээ дамжин тариаланчид, малчдын орлогыг тогтвортой өсгөх, тал нутгийн экологийг тасралтгүй сэргээх зорилгодоо хүрсэн төдийгүй бэлчээрийн мал аж ахуйн цэвэр, өндөр чанартай хөгжлийн замыг нээсэн байна.

“Сайн уу” компани малчин, тариачдад туслан ядуурлаас ангижруулах ажлыг олон жилийн турш хийсээр иржээ. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Бөхчулуу ярихдаа:
- Манай компани ядуу буурай өрхөд сүрэг тавьж маллуулдаг. Үүнийхээ суурин дээр мөн хөврөл шилжүүлэх, гар хээлтүүлэг хийх, эрлийзжүүлсэн малыг бойжуулах зэрэг талд мэргэжлийн тусламж үзүүлдэг. Даалган маллуулсан малынхаа 30 хувийн үр ашгийг малчин айлд олгож, үлдсэн 70 хувийг нь мал маллахад зарцуулсан тэжээл бордооны зардал зэрэгт ашигладаг. Энэ мэт арга замаар бид ойролцоогоор мянган өрхийг ядуурлаас ангижрахад нь тусалсан гэлээ.
“Мянга сонсохоор нэг үз” гэдэг. “Сайн уу” компанийн малчдад хүртээсэн ашиг тусыг эрэн сурвалжлан бид тус компаниас сайн үүлдрийн мал худалдан авч маллаж буй малчин Түдэвбалдангийнд зочилсон билээ. Тэрээр:
- “Сайн уу” компани нь сүүлийн жилүүдэд малчдад маш их үр өгөөжөө өгч байна. Намрын улиралд удам мал /хуц, ухна/ шаардлагатай айл үрийн малаа зээлүүлж, түрээслүүлж өгдөг. Мөн гар аргаар хээлтүүлэг хийж өгдөг байсан. Ядуу буурай айлуудад эх малаа мөн хямд үнээр худалдаж өгөх буюу даалган маллуулж ашиг орлого өгдөг гэлээ.

 


URL:

Tags: