Монголбанкныхан фитнесийн хуучин тоног төхөөрөмж авахаар болжээ
Монголбанк фитнесийн тоног төхөөрөмж авахын тулд 300 сая төгрөгийн тендер зарласан нь “хэт үрэлгэн байна” гэх шүүмжлэлд өртсөн. Иймд тендерийг цуцалж буйгаа тус банкны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн билээ.
Үүний араас Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү” гэж өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн.
Тэгвэл Монголбанкны ажилчид цалингийнхаа тодорхой хувийг хуримтлал үүсгэж, 20 орчим сая төгрөгөөр фитнесийн хуучин тоног төхөөрөмж авахаар болжээ.
https://news.zindaa.mn/3lyz
URL: