Сөнид баруун хошууны ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтаас

5qvqn29bi6duunj7rp4q5eq5ge
“Ядуурлаас ангижруулахуй – Хятад Улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг Сөнид баруун хошууны засаг даргын орлогч Сайнцогттой ярилцлаа.

Сөнид Баруун хошуу нь Өвөр Монголын Шилийнгол аймгийн баруун биед байрладаг, мал аж ахуйгаар гол болгосон бүс нутаг. Хятад улсын зэрэглэлийн ядуу хошуу хэмээх жагсаалтад хамрагдаж байсан тус хошуу нь 2018 онд ядуурлаас бүрэн ангижирч, ард иргэдээ баяжин чинээлэгжүүлэх аянаа эхлүүлсэн байна. Ийнхүү энэ мэт богино хугацаанд бүх иргэдээ ядуурлаас ангижруулсан ажлын арга туршлагыг нь хуваалцахаар бид Сөнид баруун хошууны засаг даргын орлогч Сайнцогттой ярилцлаа.

- Сайн байна уу? Та Сөнид баруун хошууны ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтаас бидэнд танилцуулах уу?

- Сөнид баруун хошуу нь сүүлийн жилүүдэд уйгагүй хүчин зүтгэсний үр дүнд 2018 онд улсын зэрэглэлийн ядуу буурай хошууны жагсаалтаас гарч чадсан бол энэ нь Шилийнгол аймгийн хэмжээнд анхны жишээ байсан. 2019 оны эцсийн байдлаар 34 ядуу баг тосгон, 5165 ядуу иргэдийг бүгдийг ядуурлаас ангижруулж, “Ядуу хошуу” нэрээс гарсан их амжилтад хүрсэн. Ядуурлын хэмжээ 2014 онд 10.8 хувь байснаасаа 0 болж, ядуурлаас ангижруулах ажлыг биелүүлэх, чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулахад бат бэх суурийг тавьсан. Тодруулбал:

Нэг. Хөдөө орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын нөхцөл байдал илт сайжирсан. 1281 ядуу буурай өрхийн орон сууцыг шинээр барьж байгуулсан ба өөрчлөн сайжруулж, ядуу иргэдийн орон сууцны аюулгүй байдлыг баталгаажуулсан. 751 машин худаг, ус хадгалах 1382 зоорийг шинээр байгуулж, иж бүрэн тоноглогдсон 500 гаруй ус тээх машиныг нэмэлтээр ханган, 4907 өрхийн нийт 14721 иргэдийн ундны усны аюулгүй байдлын асуудлыг шийдсэнээр ядуу буурай өрхүүдийн ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг бүрэн хэмжээнд шийдсэн. Шинээр 2000 гаруй айлд цахилгаан оруулж, салхи болон нарны энерги харилцан нөхөх эрчим хүчний шинэ төхөөрөмжийг мөн 3900 ширхэг нэмж, хөдөө орон нутгийн байнгын оршин суугч өрхүүдийг цахилгаанаар бүрэн хангав. Баг тосгонд нэвтрэх хатуу хучилттай замыг 1244.8 км нэмж байгуулан, 63 баг, тосгонд хатуу хучилттай зам нэвтэрсэн хэмжээ 100 хувьд хүрсэн. Баг тосгоны хэмжээн дэх стандартыг хангасан 36 эрүүл мэндийн тасгийг шинээр байгуулж, бүрдүүлсэн хэмжээ мөн 100 хувьд хүрсэн.

Хоёр. Хөдөө орон нутгийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн түвшин дээшилсэн. “Улаан идээ, цагаан идээ, өвс, ноос ноолуур, хүнсний ногоо” зэрэг аж үйлдвэрлэлийн эргэн тойронд сөнид хонь, сөнид хос бөхтэй тэмээ, шилдэг үүлдрийн махны үхэр зэрэг өвөрмөц, давуу талтай аж үйлдвэрлэлийн төслийг тодруулж, шилдэг үүлдрийн ангус үхэр маллах суурин, тэмээ маллах суурин зэрэг хошууны зэрэглэлийн ядуурлыг бууруулах аж үйлдвэрлэлийн 11 суурин, цагаан идээ болон борц боловсруулах үйлдвэрийн тасаг, хүнсний ногооны саравч зэрэг сум, суурингийн зэрэглэлийн ядуурлыг бууруулах аж үйлдвэрлэлийн 8 суурин, гүйлсний мод, эрдэнэ шиш тарих, соёлын аялал жуулчлал зэрэг баг, тосгоны зэрэглэлийн ядуурлыг бууруулах аж үйлдвэрлэлийн 44 сууринг бүтээн байгуулсан бол төсөлд хамрагдсан ядуу буурай 4000 гаруй иргэдийн дундаж орлого 1200 юаньд хүрэв. Үүний зэрэгцээ шинэ хэлбэрийн гол цогцыг бүтээн байгуулж, “Тэргүүлэх аж үйлдвэрлэлээр гол цөм, стандартжсан гэр бүлийн эдлэнгээр гол болох хүчин, хоршооллоор холбоос, малчин тариачдаар суурь болгосон” хөдөө аж ахуйн хөгжлийн цогц загварыг бүрдүүлэв. Ян Ян мал аж ахуйн групп, Мэн Гүө Лэ, Жя Шин, Чюань Шэн, Тогоот зэрэг хэсэг бүлэг тэргүүлэх аж ахуйн нэгж болон хоршоо, үүнд улсын зэрэглэлийн жишиг хоршоо нэг, өөртөө засах орны хөдөө аж ахуйн гол аж ахуйн нэгж зургаа, ядуурлыг бууруулах тэргүүлэх аж ахуйн нэгж тав, өөртөө засах орны зэрэглэлийн жишиг хороо гуравыг багтаасан олон төрлийн шинэ хэлбэрийн аж ахуй эрхлэгчдийн үлгэр жишээ үйл хэргийг илт харуулсан байна.

Гурав. Ядуу буурай өрхийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн чадвар дээшлэв. Бүртгүүлсэн ядуу буурай өрхийн хөдөлмөр хүчинд тогтвортой ажлын байр хангах нөхөн олговрын төрийн бодлогыг бүх орны хэмжээнд хамгийн түрүүнд тогтоож, аж ахуйн нэгж ба хувийн бизнест 6 сараас илүү тогтвортой ажилласан ядуу буурай иргэнд сар бүр 500 юанийн нөхөн олговор олгож, ядуу буурай иргэд олон төрлийн арга замаар ажилд орохыг удирдан, одоогийн байдлаар нийт 770 иргэнд зориулан 2.17 сая юанийн нөхөн олговор олгоод байна. “Жя Ли компани”-ийг улсын хэмжээний ажлын байраар ядуурлыг бууруулах суурин, “Тэнгэрлэг” үндэстний соёл аялал жуулчлалын компанийг Бээжин-Өвөр Монголын боловсон хүчний хамтын ажиллагааны сургалтын суурин газар болгон бүтээн байгуулахын дээр 7 үйлдвэрийн тасгийг “Ажлын байраар ядуурлыг бууруулах үйлдвэрийн тасаг” болгон тогтоосон.

- Хошууны ядуурлаас ангижруулах ажлын ирээдүйн төлөвлөгөөний талд?

- Дараагийн алхамд манай хошуу нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний “Дахин ядуурахаас сэргийлэх болон үргэлжлэн шуурхай ажиллах нь мөн чухал” гэх зааврын үзэл баримтлалыг сайтар хэрэгжүүлнэ. “Хөдөө орон нутгийг хөгжүүлэх” стратеги бодлогын хэрэгжилттэй уялдуулан, тэтгэн дэмжихийг үргэлжлүүлж, ядуурлаас тогтвортой ангижруулах урт хугацааны үр дүнтэй тогтолцоог байгуулан төгөлдөржүүлж, ядуурлаас ангижруулах эцсийн шатны ажлын ололт амжилтаа бататган, ард иргэдээ баяжуулан, аз жаргалтай амьдрал эдлүүлэхээр хичээн зүтгэнэ.

 5qvqn29bi6duunj7rp4q5eq5ge

Нэг. Ядуурлыг бууруулах аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Тосгоны зэрэглэлийн нарны эрчим хүчний цахилгаан өртөө болон сөнид хонь, шилдэг үүлдрийн махны үхэр, сөнид тэмээ маллах аж үйлдвэрлэлийн төсөл, электрон худалдааны салбараар ядуурлыг бууруулах зэрэг гол төсөл, ядуурлыг бууруулах аж үйлдвэрлэлийн суурин газрын бүтээн байгуулалтыг дэмжиж, тэргүүлэх аж ахуйн нэгж болон ядуу өрхийн ашиг сонирхлыг холбох дүрмийг гүнзгий хэрэгжүүлж, ядуу буурай иргэдийг уриалан орлогыг нь үргэлжлэн нэмэгдүүлнэ. Төлөвлөгөө боловсруулан ажиллах, төрийн бодлогоор удирдах, дүрэм журмыг харилцан уялдуулах зэргээр дамжуулан гурван шат зэрэглэлийн ядуурлыг бууруулах аж үйлдвэрлэлийн суурин газрыг хөгжүүлж, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах ажлыг гүнзгийрүүлэн өндөр үр ашиг олж, ядуу буурай иргэдэд урт хугацааны турш ашиг хүртээн, тогтвортой хөгжлийн замыг нээнэ.

Хоёр. Дэд бүтцийн дутуудлыг бүрэн хэмжээнд нөхнө. Дэд бүтэц ба олон нийтийн үйлчилгээний төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэмэгдүүлж, ус , цахилгаан, зам зэрэг дэд бүтцийг шат ахиулах ажлыг дэмжин, хот, хөдөөгийн дэд бүтцийг хамтад нь байгуулан хамтдаа эдлэх, харилцан уялдуулахыг дэмжинэ. Хөдөө орон нутгийн оршин суух орчин нөхцөлийг цэгцлэн засах гурван жилийн үйл ажиллагааг сайн хэрэгжүүлж, үзэсгэлэнт сайхан, ая тухтай баг, тосгоныг бүтээн байгуулна.

Гурав. Дахин ядуурахаас урьдчилан сэргийлэх, хянах арга бодлогыг чангатгана. Хөдөлгөөнтэй менежментийн дүрмийг байгуулж, ядуу иргэдийн бодитой нөхцөл байдлыг байнга анхаарч, ядуурах буюу дахин ядуурах магадлалтай айл өрхийг илрүүлэн, эртнээс туслах тэтгэхийг биелүүлнэ. Малчин тариачдын нийгмийн баталгаа, ядуурлыг бууруулах бага хэмжээний итгэмжлэлт зээл, дахин ядуурахаас урьдчилан сэргийлэх тусгай даатгал зэрэг ажлыг гүнзгий ахиулж, дахин ядуурахаас урьдчилан сэргийлэхэд санхүүгийн дэмжлэг ба даатгалын баталгаа ханган, нарийлаг оновчтойгоор ядуурлаас ангижруулах эцсийн шатны ажилд тусална.

- Баярлалаа.


URL: