“ОЮУТОЛГОЙ” ХХК НЬ ТАТВАРЫН АЛБАНААС НОГДУУЛСАН 649.4 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ, АЛДАНГИЙГ БАРАГДУУЛЛАА
Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.
Ингэснээр Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг барагдуулж дууслаа.
Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанид Монгол Улсаас гадна Австрали улсын Татварын ерөнхий газраас мөн 320 орчим сая ам.долларын татварын акт ногдуулаад байгааг “Рио Тинто” энэ сарын 2-ны өдөр мэдээлсэн байна.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
URL: