“Nintendo” компани “Switch” консолын илүү том дэлгэцтэй загварыг гаргаж магадгүй байна

“Nintendo” компани “Switch” консолын илүү том дэлгэцтэй загварыг энэ жилдээ багтаан танилцуулж магадгүй байна.

“Samsung Display” компани нь долоон инч хэмжээтэй OLED дэлгэцийн үйлдвэрлэлийг зургаадугаар сараас өмнө эхэлнэ. Ингэхдээ сар бүр нэг сая ширхгийг үйлдвэрлэхээр тооцоолж байгааг эх сурвалж мэдээллээ. Бэлэн болсон дэлгэцийг долоодугаар сараас угсралтад шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

2021 оны хоёрдугаар сард “Nintendo” жилийн орлогын төлөвөө сайжруулаад байгаа юм. Үүнд “Switch” консолын борлуулалт нэмэгдэж, улирлын орлого нь 2008 оноос хойших дээд түвшиндээ хүрсэн нь нөлөөлсөн байна.

Ж.Зоригт

Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com


URL: