Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 96 иргэн эх орондоо ирлээ
Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор Казакстан улсаас 95, Узбекстан улсаас нэг иргэн буюу нийт 96 иргэн эх орондоо иржээ. Зорчигчдын хоёр нь эрүүл мэндийн шалтгаантай, дөрөв нь бага насны хүүхэдтэй гэр бүл, тав нь өндөр настан, 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.
Иргэдийг Зүчи, Корпорайт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
URL: