Засгийн газрын ээлжит хуралдаанаар V/01-нээс хилээ нээх асуудлыг хэлэлцэнэ
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын нэгнээс хилээ нээх асуудлыг хэлэлцэхээр болсныг Ерөнхий сайд мэдээллээ.
Хөл хорионы дэглэм суларч, вакцинжуулалт эхлээд байгаа энэ үед хилээ нээж, жуулчдыг хүлээн авч эхлэх хугацааг тодорхой болгох шаардлагатайг аялал, жуулчлалын салбарын төлөөллүүд онцолж байгаа юм.
Үүнээс гадна санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа тус салбарынхан Ерөнхий сайдад уламжилсан байна. Энэ хүрээнд хөнгөлөлттэй зээл олгох, нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хугацаанд чөлөөлөх зэрэг асуудлыг хөндсөн юм.
Зочид буудлын салбарт л гэхэд Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол цомхотгол 60 хувьд хүрэхээр байгааг Монголын зочид буудлуудын холбооноос тодотголоо.
Нийт аялал, жуулчлалын салбарын орлого 2020 онд цар тахлын улмаас өмнөх оноос 65.8 хувиар буурч, 43.1 сая ам.доллар болоод байна.
Б.Энхжин
Bloomberg Tv
URL: