ДЭМБ: Коронавирусний улмаас нас барсан тохиолдол 20 хувиар буурчээ
ЖЕНЕВ. /Trend/. Хоёрдугаар сарын 15-наас 21-ний хооронд коронавирусээр халдварласан хүний тоо дэлхий дахинд өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 11 хувиар буурсан бол нас барсан тохиолдлын тоо 20 хувиар буурчээ.
Халдварт өвчний тохиолдлын тоо зургаа дахь долоо хоногтоо дарааллан буурч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын долоо хоног тутмын тархвар судлалын эмхэтгэлд дурдсан байна.
Өнгөрсөн долоо хоногт шинээр халдварын нийт 2 457 026 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан 66 359 тохиолдол бүртгэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол Хойд болон Өмнөд Америкт илт буурчээ. Тус бүсэд өвчлөл 19 хувиар буурсан бол Номхон далайн Баруун бүс нутагт 9, Европт 7, Зүүн Газрын дундад тэнгист 7 хувиар тус бүр буурсан нь ажиглагджээ. Эдгээр бүсэд нас барсан тохиолдол мөн мэдэгдэхүйц буурчээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан тохиолдол Африк болон Зүүн Өмнөд Азид бүртгэгдэж, 20 болон 6 хувиар тус бүр буурсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: