“Mercedes Benz” АНУ-ын зах зээлээс 41 мянга гаруй автомашинаа эргүүлэн дуудна
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Mercedes Benz”-ийн АНУ дахь салбар нэгж SUV ангиллын 41 мянга гаруй автомашинаа зах зээлээс эргүүлэн дуудахаар боллоо.
Үүнд 2020, 2021 онд үйлдвэрлэсэн “GLE”, “GLS” загварын автомашинууд хамаарч байгаа юм байна. Эдгээр автомашинуудын электрон тогтворжуулалтын программд алдаа илэрсэн тул ослын эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай гэж үзэн энэ шийдвэрийг гаргажээ. Улмаар энэ талаарх мэдээллийг тус компани хэрэглэгчдэд хүргэж, ирэх дөрөвдүгээр сараас эхлэн программ хангамжийг нь үнэ төлбөргүй шинэчилж өгөхөө мэдэгджээ.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
URL: