Баянгол дүүрэг “Нэг хаалга – Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгуулж дууслаа
Баянгол дүүрэг “Нэг хаалга–Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 63,000 өрхөө өргөтгөсөн шинжилгээнд хамруулж, амжилттай зохион байгуулж дууслаа. Тухайлбал, хоёрдугаар сарын 11, 12, 13, 17-ны өдөр 63,000 өрхийг суурин 56 цэг, явуулын 97 цэг дээр шинжилгээнд хамруулсан байна.
УГ АЖИЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАСАН:
- БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, дэмжин туслалцсан БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, УБТЗ-ын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд
- Дүүргийн ЗДТГ, 25 хороодын ажлын алба, харъяа хэлтсийн албан хаагчид
- Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын Цагдаагийн Хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид
- Наркологийн эмнэлгийн хамт олон
- Мөн тээврийн үйлчилгээ үзүүлсэн “Эрдэм Транс” ХХК-ийн жолооч нартаа баярлалаа.
Иргэний үүргээ биелүүлэн, шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, ХҮЧЭЭ НЭГТГЭСЭН БАЯНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА.
\
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
URL: